Хүүхэд төрсний дараа хөхөөр хооллохоор шийдсэн бол хөхөөр хооллох үеийн зарим суурь ойлголтыг мэдэх нь чухал. Миний хувьд төрсний дараа хөхний мэргэжилтнээс хэд хэдэн удаа зөвлөгөө авч байсан бөгөөд хөхний асуудалгүй байсан. Тухайн үед хөхний мэргэжилтнээс авч байсан зөвлөгөөнүүдээ орчуулан хүргэж байна. Энэ удаад эхийн хоололтын талаарх үндсэн ойлголтыг хүргэж байна.
Эхийн хоололт: Хөхөөр хооллож байх үед ямар нэгэн зайлшгүй хэрэглэх болон хориглох хоол хүнс гэж байдаггүй ч дараах зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. Үүнд:
1. Өдөр бүр олон төрөл зүйлийн эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Эрүүл, витаминлаг хоол хүнс нь өөрийн болон хүүхдийн эрүүл мэндэд чухал үүрэгтэй.
2. Өдөрт 4-5 удаа хооллох хэрэгтэй. Мөн калцийн бэлдмэл хэрэглэх нь таны алдагдсан калцийг нөхнө.
3. Цангасан үедээ ус болон жүүс уух.
4. Хэрэв таны жирэмсэн үедээ ууж байсан пренаталь витамин байгаа бол түүнийгээ үргэлжлүүлэн уух.
5. Кафейн болон хиймэл амт оруулагч агуулсан бүтээгдэхүүнийг хязгаарлах. Кофе, шоколад, цай зэрэг нь кафейн агуулдаг бол хийжүүлсэн ундаа, зарим илчлэг багатай хоол хүнс нь хиймэл амт оруулагч агуулсан байдаг.
6. Согтууруулах ундаанаас татгалз. Спиртний нэг удаагийн хэрэглээний дараа хөхний сүүнээс бүрэн гадагшлахад ойролцоогоор 2–3 цаг шаардлагатай байдаг.
7. Хоол идснээс хойш 4-6 цагийн дараа таны идсэн хоол хүнсний найрлага хөхний сүүнд орж ирдэг. Хэрэв ямар нэгэн зүйлээс харшилтай эсвэл ямар нэгэн тодорхой хоол хүнс идсэний дараа хүүхэд чинь уйлагнаад, тухгүй байгаа бол хүүхдээ зүгээр болтол тус хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Зарим тохиолдолд ээжүүд нь сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл броккли, буурцаг, сонгино, перц гэх мэт хүнсний ногоо хэргэлсний дараа хүүхэд уйлагнах эсвэл хрьсан дээр тууралт гарах гэх мэт шинжүүд илэрч болно. Хэрэв дээрх шинж тэмдэг арилахгүй, удаан хугацаанд илрээд байвал эмчид хандаарай.
8. Жин хасах дэглэмээс татгалз. Жингээ хасахыг хүсвэл алхах болон өндөр илчлэгтэй хоол хүнсээ багасгах хэрэгтэй.
Жич: Төрсний дараах хоололтонд Монголчууд 00 шөл уудаг. Энэ нь Монголын хувьд тухайн үеийн хамгийн хөнгөн хоол нь л байсан байх. Хамгийн гол шингэц сайтай, гэдэс дүүргэхгүй хоол хүнс хэрэглэх нь чухал юм.
Үргэлжлэл бий …